Мэдээ

1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр

Marketing & Communication

2024.06.21

1181 уншигдсан

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төсөл Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуульд амжилттай хэрэгжлээ.

“Гэрэлт” төсөл нь 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 126, 127 ,148 ,157-р сургуулиудад хэрэгжсэн. 

Төслийн хүрээнд сэтгэл зүйн суурь болон үр дүнгийн судалгааг зохион байгуулж, судалгаанд үндэслэн үйлчилгээний төлөвлөлтийг гаргаж, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өсвөр насныханд зориулан ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө болон сэтгэл зүйн сургалтыг, багш, ажилтнуудад сэтгэл зүйн сургалт, бүлгийн зөвлөгөөг, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн сургалт, ганцаарчилсан зөвлөгөөг тус тус хүргэж ажилласан. 

Мөн сургуулийн сэтгэл зүйчдэд зориулан ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн “Өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зөвлөгөөний хөтөлбөр”-ийг төслийн зөвлөх, сэтгэл зүйч, Ph.d 
Б. Номинтой хамтран боловсруулсан. 

Төсөл хэрэгжиж буй сургуулийн сэтгэл зүйчдийн зөвлөгөөний ур чадварыг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн дэмжлэг супервишн” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллалаа.

----------------------------

Funding by "Oyu Tolgoi" company, “Gerelt” project that supports the psychological health of adolescents, was successfully implemented in 4 schools of Bayanzurkh district.


The "Gerelt" project was implemented in the 126th, 127th, 148th and 157th schools of the Bayanzurkh district in the 2023-2024 academic year.

Within the framework of the project, baseline and end-line surveys were organized, and psychological activities were implemented. Provided individual counseling, group counseling, and psychological training for teenagers, psychological training and group counseling for teachers and staff, psychological training, and individual counseling for parents and guardians.

Also,in collaboration with the project consultant, psychologist, Ph.d. B.Nomin, we developed individual and group counseling programs for teenagers.

In order to improve the counseling skills of school psychologists where the project is implemented, the "Professional Support and Supervision" activity has been regularly organized.

Шинэ мэдээнүүд