Хоршоо, үйлдвэрлэлийн бүл
Орлого нэмэгдүүлэх хөтөлбөр нь бие даасан тогтвортой орлоготой, нийгэмд хөрөнгө оруулалт хийх чадамжтай иргэн,
шинийг эрэлхийлж хамтдаа шийдвэрлэх бүлийг дэмжих зорилготой. Өдгөө 8 нэрийн хүнсний дэлгүүр, хүнсний ногоо,
ноос, ноолууран эдлэл, оёдол, талх нарийн боовны цех зэрэг 7 хоршоо, 3 бүл, 2 нөхөрлөлийн 230 гаруй гишүүд тус
хөтөлбөрт хамрагдаж байна.
Merry coop төсөл
MERRYCOOP нь Гүүд Нэйборс ОУТББ-ын төсөл хэрэгждэг 35 улсын хоршоодын гараар урласан (Handmade) "Хоршоологчдын
бүтээгдэхүүн"-ий брэнд бөгөөд БНСУ болон бусад улс оронд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтаар
төсөл хөтөлбөр хэрэгжиж буй салбар орны иргэдийн эдийн засгийн чадамж, тогтвортой орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
Гүүд Нэйборс Монгол нь MERRYCOOP брэндийн төслийн багийн төлөвлөлтийн дагуу арьсан эдлэл үйлдвэрлэлийн "Солонго"
төсөл болон ноос ноолууран бүтээгдэхүүний "Тод Илч" төслийг амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
БНСУ-д экспортолж байна.
ТОД ИЛЧ КАШМЕР |
СОЛОНГО төсөл |
Coffee planet кофе шоп
Өсвөр үеийн хүүхэд, залууст мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даасан хувь хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх
зорилготой Кофе Бариста сургалтыг 2017 оноос төлөвлөн зохион байгуулж, төгсөгчдийг ажлын байраар хангаж ажиллаж
байна.
Албан ёсны сертификаттай тус сургалтаар кофе болон баристагийн мэргэжил эзэмшсэн хүүхэд, залуусыг СOFFEE PLANET
кофе шопд цагаар ажиллуулж, өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлж байна.