Хүүхдийг урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөхөөс сэргийлж, өвчлөлийг бууруулах стратеги зорилтын хүрээнд Эрүүл мэндийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран төсөл хэрэгжиж буй орон нутгуудад халдварт, халдварт бус өвчний тархалтыг бууруулахад иргэд, олон нийтийн мэдлэг хандлага дадлыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн сайн дурынхны ажилтныг бэлтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлж байна.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангаж шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авахад дэмжлэг үзүүлнэ. | |
Эх, хүүхдийн эрүүл мэндийн эрүүл мэндийг дэмжиж, хоол тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлнэ. | |
Иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор амьдралын зөв дадал хэвшлийг таниулах, төрөл бүрийн нөлөөллийн ажил, сургалт сурталчилгаа зохион байгуулна. |
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, үйлчилгээ
Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрөөр дамжуулан зорилтот орон нутгийн хүүхдийн өвчлөлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулж, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг харьяа дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлүүдтэй хамтран үзүүлж байна. Хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг амны хөндий, нүд, хараа зүй, биеийн ерөнхий үзүүлэлт гэх мэт ангиллаар зохион байгуулдаг төдийгүй витамин, нэмэлт тэжээлээр хангахыг зорин ажиллаж байна.
Витамин, нэмэлт тэжээлийн дэмжлэг | Үдийн цай, хүнсний тусламж | Яаралтай эмчилгээ, үйлчилгээ |