Хүүхдийн Эрхийн сургалт

Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газартай Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хүүхэд, эцэг эхчүүдийн хүүхдийн эрх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа дарамт, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах талаарх мэдлэг ойлголт болон эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг нэмэгдүүлэх зорилготой хүүхдийн эрхийн сургалтыг 2011 оноос хойш хэрэгжүүлж ирлээ.

2018 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 253 сургууль, 267 цэцэрлэг, 22 МСҮТ, 9 асрамжийн газар, 7 хүүхэд хөгжлийн төв, 5 Насан туршийн боловсролын газар, 5 цэргийн анги, 42 хороо, 26 төрийн байгууллага, 9 ТББ, 4 Их, дээд сургууль, 11 аж ахуй нэгж компанид 13,300 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 419,638 хүүхэд, эцэг эх, багш нарыг сургалтандаа хамруулаад байна.

Хүүхдийн Эрхийн Сургалтын хүсэлт

Хүсэлт гаргах