Бие хүн, гэр бүлийн харилцаанд үүсч буй асуудал болон насны онцлогоос шалтгаалсан сэтгэл зүйн асуудал, бэрхшээлийг
шийдвэрлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой.
Сэтгэл зүйл зөвлөгөө
Хүүхэд, өсвөр үе, гэр бүлд тулгарсан асуудлаас үүдэлтэй сөрөг зан үйл, сөрөг бодлуудыг эерэгээр өөрчлөхөд
туслах, нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч, үйлчлүүлэгч түүнийг даван туулахад сэтгэл зүйч хамтран ажиллана.
Бүлгийн ярилцлага
Бүлгийн ярилцлагаар дамжуулан хүүхэд, насанд хүрэгчдийн өөрийгөө илэрхийлэх, хоорондын харилцаанд ахиц гаргах,
асуудлаа тодорхойлж шийдвэрлэх зэрэг чадвараа хөгжүүлэхэд тусална.
Гэр бүлийн боловсрол олгох сургалтууд
Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод "Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж
гэж үзэж, түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана" гэж заасан байдаг. Гэвч улсын
хэмжээнд 10 гэр бүл тутмын 2 нь гэрлэлтээ цуцлуулж байгаа статистик үзүүлэлт гарсан нь гэр бүлийн тогтвортой
байдалд анхаарах шаардлагатайг сануулж байгаа юм.
Гэр бүл, гэрлэлтийн талаарх зөв хандлагыг хөгжүүлэх, тогтвортой гэр бүлийн харилцааг бүрдүүлэх үүднээс өсвөр үе,
залуу хосууд болон дундаж насны гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Гэр бүлийн боловсрол олгох сургалтын төрөл:
-
Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин ба сайн аав ээж
- Жендэр ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа
-
Гэр бүл, гэрлэлтийн талаарх зөв хандлага хөгжүүлэх нь
-
Гэр бүлийн харилцаанд төрх араншингийн онцлогийг харгалзах нь