Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Marketing & Communication

2024.08.23

174 уншигдсан

“Эх дэлхийдээ эерэг өөрчлөлтийг” бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Гүүд Нэйборс  ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Өрхийн орлого дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд бичил бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ижил төстэй бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд “Амар байна уу?” цагаан сарын үзэсгэлэн худалдаа, ЖДҮ эрхлэгчдийн өдөр болон “Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд бичил бизнес эрхлэгчдээ хамруулан оролцуулаад байна. 

Бид энэ удаа 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ” бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үзэсгэлэн худалдааны арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үзэсгэлэн худалдааны арга хэмжээ БЗД-ийн 1-р хороо, Сансарын ахуйн үйлчилгээний гүүрэн гарц дээр болох тул иргэд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэн бичил бизнес эрхлэгчдээ дэмжин оролцохыг урьж байна. 

Мөн үйлчлүүлэгчдэдээ зориулсан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих танин мэдэхүйн арга хэмжээ болох ба асар бүрд танд зориулсан сюрприз хүлээж байгааг дуулгахад таатай байна.

---

"Good Change For The World" Trade Fair for supporting micro entrepreneurs is coming on August 23-25th!

Good Neighbors Mongolia implements many activities to support micro-entrepreneurs as part of the Household Income Generation Program.

Within the framework of the program, in 2024, we planned to expand the cooperation scale of micro-entrepreneurs and create opportunities to reach similar entrepreneurs.
As part of the work, micro-entrepreneurs we cooperated in "Amar baina uu?" Lunar New Year Fair, “the Day of SMEs”, and "Danshig Naadam” trade fair are also participating in this event.

This time, we sincerely invite you to join "Good Change For The World" Trade Fair and support our entrepreneurs.
Come and explore surprises in every booth!

Duration: 2024.8.23-25, 08:00-20:00

Location: Sansar Tunnel Bridge, 1 khoroo, BZD (on top of the tunnel)

Шинэ мэдээнүүд