- Бид арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол болон газар нутгаас үл хамааран тусламж хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах болно.
- Бид хувь хүн, гэр бүл, орон нутагт тогтвортой хөгжлийг хангаж, бие даан оршин тогтноход нь дэмжлэг үзүүлнэ.
- Бид хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахын төлөө бүхий л чадвараа дайчлан ажиллах болно.
- Бид бие биенээ харилцан хүндэлж, эв найртай амьдарч чадах эрүүл, даяарчлагдсан иргэний нийгмийг цогцлооно.
- Бид орон нутгийн сайн дурынхны оролцоотойгоор тухайн орон нутгийн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
- Бид орон нутгийн хөгжлийн төлөө хүсэл зорилгоороо нэгдэхийг хүссэн хүмүүстэй хамтран ажиллана.
- Бид мэргэшсэн байдлаар ажиллаж, үйл ажиллагаа болон санхүүгийн талаар ил тод, үнэн зөвөөр тайлагнана.
- Бид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж илүү олон хүнийг татан оролцуулж, ивээн тэтгэгчдийн хүрээг тэлж ажиллана.