Орон нутгийн сайн дурын ажилтан
Ямар нэг цалин хөлсгүйгээр цаг зав, мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулж өөрийн хүч чадал,
амьдралынхаа нэгээхэн хэсгийг хариу нэхэлгүй сэтгэлээсээ - зориулах, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж
байгаа хүмүүсийг сайн дурынхан гэнэ. Гүүд Нэйборс ОУТББ-ын Сайн Дурын Төв нь 2017 оноос иргэд, олон нийтийн сайн
дурын ажлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог дэмжин нийгмийн хөгжилд олон нийт, иргэдийн хувь
нэмрийг оруулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өсвөрийн сайн дурын ажилтан
Хамтын зүтгэлээр жаргалтай дэлхийг бүтээлцэх амлалт буюу Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030-ын хэрэгжилтэд өсвөр үе,
залуучуудын оролцоо чухал ач холбогдолтой юм. Нийгмийн сайн сайхныг үлгэрлэн бодит үр дүнтэй ажлуудыг зохион
байгуулж өөрсдийн ур чадваруудаа улам өнгөлж, шинэ зүйлсэд суралцан, илүү сайн ажил, сургуульд орох боломжийг
нээхийг хүссэн хүүхэд, залуучуудтай хамтран ажиллаж байна.
Сайн дурын ажилд бэлэн үү?
-
Сайн дурын ажилтны хүсэлт өргөдөл хүлээн авна
-
Баримтанд үндэслэн ярилцлага хийж сонгон шалгаруулна
-
Сайн дурын ажлын таниулах, чадваржуулах сургалтад хамрагдана
-
Өөрийн сонирхлын дагуу салбар, төвүүдэд сайн дурын ажил хийнэ