Сайн дурын ажил гэж юу вэ?

НҮБ-с "Сайн дурын ажил" нь дэлхийн бүх улс орны нийгэмд оршиж буй нийгмийн чадавх, уян хатан байдлыг бэхжүүлэх үндсэн эх үүсвэр хэмээн томьёолсон.

НҮБ-н Ерөнхий Ассамблей “Сайн дурын ажил”-г иргэд өөрийн хүсэлтээр, олон нийтийн ашиг тусын тулд /энэ нь нийгэм болон тухайн сарын ажилтанд хамаарах/, мөнгөн орлогыг тулгуур хүчин зүйл гэж үзэхгүй нийгэмд хүчин зүтгэх нэгэн хэлбэр. Сайн дурын ажлын үнэт зүйлс нь хүнлэг хандлага, хамтын ажиллагаа, эв нэгдэл гэж тодорхойлсон байдаг.

Volunteers

Та манай сайн дурын ажилтан болсноор

  1. Зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, нөлөөлөх ур чадвар нэмэгдэнэ.
  2. Нийгэм, олон нийтэд сайн дурын ажлын талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах
  3. Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө өрийн хувь нэмэр оруулна
  4. Шинэ орчин, олон улсын байгууллагын соёлтой танилцана
  5. Шинэ ажлын гараа, шинэ зорилгоо тодорхойлох боломжтой
  6. Дотоодын болоод гадаадын сургуулийн хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг болох сайн тодорхойлолт авна

Хэрвээ та сайн дурын ажилтан болохыг хүсвэл доорх анкетыг бөглөнө үү

QR кодоор нэвтрэх

Линкээр нэвтрэх

▶ Сайн дурын ажилтнаар бүртгүүлэх