Мэдээ

1 / 10
2 / 10
3 / 10
4 / 10
5 / 10
6 / 10
7 / 10
8 / 10
9 / 10
10 / 10

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Uyanga

2024.05.15

912 уншигдсан

“Эрхэм Нандин” туршилтын төсөл

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Барловорлд Монголиа ХХК-тай хамтран 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 92, 104-р сургуулийн өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл  мэндийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, охидын эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх “Эрхэм Нандин” туршилтын төслийг хэрэгжүүллээ.

Төслийн үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээнд Барловорлд Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Шон Уолш болон Нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтын хорооны баг хамт олон,  БШУЯ-ны суралцагчийн хөгжил төлөвшил, хамгааллын бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч Б.Дуламсүрэн, БЕГ-ын суралцагчийн хөгжил, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Жавзандолгор, Бийлог техноложиес ХХК-ийн захирал Б.Дагвасүрэн болон ЕБ-ын 92, 104-р сургуулийн удирдлага, багш ажилчид, охидын клубийн гишүүд оролцлоо.

“Эрхэм Нандин” төслийн хүрээнд:
*БЗД-ийн ерөнхий боловсролын 92-р сургууль дээр ариун цэврийн хэрэглэлийн автомат машиныг суурилуулан, 9600ш ариун цэврийн хэрэглэлээр хангав. 
*1,150 охин дахин ашиглах боломжтой угаадаг ариун цэврийн хэрэглэлээр хангагдав. 
*Охидын клубийн 30 гишүүн “Бид бол охид” нөхөн үржихүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэн, зөвлөх багийн удирдлага доор сургуулийнхаа 6-12 ангийн 1,150 охидод сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж, 2 хүүхэд тутмын 1-д мэдлэг, хандлага, зан үйлийн эерэг өөрчлөлтийг авчрав. 
*Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, эерэг зөв хандлагыг дээшлүүлэх зорилгоор 789 өсвөр насны сурагчдыг хамруулан “Эрхэм Нандин” кампанит ажлыг тус тус зохион байгуулав.

Төслийг дэмжин ажилласан Барловорлд Монголиа ХХК; хамтран ажилласан Бийлог техноложиес ХХК, Дусал Брэнд; хамтран хэрэгжүүлсэн ерөнхий боловсролын 92, 104-р сургуулийн удирдлага, зөвлөх багш нар, охидын клубийн гишүүдээ  чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Шинэ мэдээнүүд