Ундны ус болон ариун цэврийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, олон нийт, иргэдийн орчны эрүүл ахуйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилтын дагуу ундны ус, орчны эрүүл ахуйн хөтөлбөрийг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Ундны усны эрүүл ахуйн сургалт Орон нутгийн иргэдийн ундны ус, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх, хандлага, дадалд нөлөөлөх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Сургалтыг иргэдийн оролцоонд тулгуурлан ундны усны зөөвөрлөлт, хадгалалт, ундны усны сав угаах аргачлал болон усны савны аюулгүйн тэмдэглэгээний талаарх ач холбогдлыг сурталчлан таниулж байна.
Ус, орчны эрүүл ахуйг дэмжих хөтөлбөр Иргэдийн санаачилга, оролцоотойгоор байгальд ээлтэй эрүүл орчныг бүрдүүлэх, хөрс, орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчлөлийг багасгах зорилгоор ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах, мод тарих зэрэг бүтээлч ажлууд болон олон нийтэд орчны эрүүл ахуйг сурталчлан таниулсан кампанит ажлуудыг зохион байгуулж байна.