Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Marketing & Communication

2024.05.27

818 уншигдсан

ХААН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА 2027 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО /THE COOPERATION WITH KHAN BANK WILL BE CONTINUED UNTIL 2027/

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар  төсөл хөтөлбөр хэрэгждэг зорилтот орон нутгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Өрхийн орлого дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2023 оноос эхлэн ХААН банктай хамтран ажиллаж байна.
Хоёр байгууллага энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2027 оныг дуустал үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож, хөтөлбөрийн зээлийн төрөл, хэмжээ болон хугацааг нэмэгдүүллээ.
Тус хөтөлбөр нь Гүүд Нэйборс ОУТББ-ын төсөл хөтөлбөр хэрэгждэг зорилтот орон нутгийн өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, бичил бизнес эрхлэгч, ААН-ийг дэмжихэд чиглэх ба Хаан банкны бүх салбар, тооцооны төвүүдээр дамжуулан хэрэгжих юм.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд, ААН-үүд харьяа дүүрэг хороонд байрлах Хаан банк болон Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын салбаруудад хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
---
Good Neighbors Mongolia has been cooperating with Khan Bank since 2023 under the "Household Income Generation Program" which aims to support the household income of the target communities, where our projects and programs are regularly implementing. 
Two parties have mutually agreed to extend the cooperation term until at the end of 2027 and loan types, amount, and duration have been increased. 
This program will be focused on supporting target communities' citizens, micro-business owners, and entities who would like to increase their household income and it will be conducted through all branches and settlement centers of Khan Bank.
Individuals and enterprises seeking to join the program can access further details by reaching out to the branches of Khan Bank and Good Neighbors Mongolia’s Community Development Programs situated within their respective districts and sub-districts.

Шинэ мэдээнүүд