Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь ивээн тэтгэгч буюу донорын хандивын тусламжтайгаар хүүхэд, гэр бүл, орон нутгийн
хөгжлийг дэмжихэд шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэдэг хөтөлбөр юм. Гүүд Нэйборс ОУТББ-ын Төлөөлөгчийн газар нь
2007 оноос эхлэн НЭГ ХҮҮХЭД НЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ буюу 1:1 зарчмын дагуу боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, ундны
ус, эрүүл ахуй зэрэг чиглэлийн хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь хандивлагчийн
тусламжийг материаллаг байдлаар хүргэхээс илүүтэйгээр гэр бүл, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр
оруулахыг эрмэлзэн, анхааран ажиллаж байна. Өнөөгийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг 25 хороо, Дархан-Уул аймгийн 2
багийн нийт 9,188 хүүхдэд "Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр"-ийн байнгын тусламж дэмжлэгийг хүргэн ажиллаж байна.
Нөхцөл байдалтай танилцах
Өрхийн нөхцөл байдалтай танилцах үнэлгээг хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн
эрхийн зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулдаг ба 2010-2018 оны хооронд нийт 11,679 хүүхэд хамрагдсан.
2018 оны Өрхийн нөхцөл байдалтай танилцах үнэлгээнд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 519
хүүхдэд байнгын хяналт, анхаарал тавин ажиллаж байна.
Яаралтай, онцгой тусламж
Өрхийн нөхцөл байдалтай танилцах үнэлгээнд үндэслэн эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй орчин нөхцөлд амьдарч буй
хүүхэд, гэр бүлийн эсэн мэнд амьдрах эрхээ эдлэхэд шаардлагатай дэмжлэгийг сар бүр хүргэж байна. Үүнд: эрүүл мэнд,
хүнс, орон байр болон бусад төрлийн тусламж багтдаг. Түүнчлэн хүүхэд гэнэтийн осол аваарт орох, амь нас, эрүүл
мэндэд нь өндөр эрсдэл учирсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч байна.
Шууд тусламж
Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн жилд 4 ба түүнээс дээш удаагийн
материаллаг тусламж, дэмжлэгийг хүргэж ажиллаж байна. Үүнд: Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, витамин, хичээлийн
хэрэглэл болон хүнсний бүтээгдэхүүний тусламжийг багтдаг.
Кэйс менежмент
Кэйс менежментийн үйлчилгээгээр дамжуулан эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй орчин нөхцөлд амьдарч буй хүүхэд, тэдний
гэр бүл үндсэн эрхээ эдлэх хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр аливаа хүүхдийн эрх зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, зөрчлийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах байгууллага хоорондын уялдаа холбоог хангахад
анхаарч ажиллаж байна.
-
Кэйс менежментийн анхны бүртгэл хийж түүхийн хавтас нээнэ
-
Нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан нөөц боломжийг тодорхойлно
-
Үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, үйлчлүүлэгчид танилцуулж батална
-
-
Үйлчилгээний дундын болон үр дүнгийн хяналт хийнэ
-
Үйлчилгээг эцэслэн хаах, үр дүнгийн тайлан боловсруулна