Мэдээ

1 / 5
2 / 5
3 / 5
4 / 5
5 / 5

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Uyanga

2024.05.15

853 уншигдсан

Сайн дурынхны оролцоотой хүүхдийн хөгжлийг дэмжих “EDU-VOLUNTEER” төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь “Монголын сайн дурынхны төв”-тэй хамтран сайн дурынхны оролцоотойгоор хүүхдийн хөгжлийг дэмжих “EDU-VOLUNTEER-7” төслийг Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж байна.  

Энэхүү төсөл нь сайн дурын оюутан, залуусыг сонгон шалгаруулж, чадавхжуулах замаар зорилтот дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулийн 3-7-р ангид суралцаж буй сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, тэдний нийгэм сэтгэл зүйн байдалд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд 40 сайн дурын оюутан залуус болон 17 сурагчид, асран хамгаалагчдын хамтаар оролцлоо.

Тус нээлтийн үйл ажиллагаагаар сайн дурын оюутан залуус, сурагчид, тэдгээрийн асран хамгаалагчид хоорондоо танилцаж төслийн үр нөлөө, хамтын ажиллагааны талаарх ойлголтыг бий болгосноос гадна хамтран ажиллах хичээлийн төлөвлөгөөгөө гаргалаа.

Шинэ мэдээнүүд