"Цэмцгэр өрх" хөтөлбөрийн хүрээнд 600 өрхөд угаалгын үйлчилгээ амжилттай үзүүллээ.
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй зорилтот орон нутгийн 600 өрхөд “Угаалгын үйлчилгээ үзүүлэх төсөл”- ийг 2023.03.03-2023.05.15-ны хооронд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Өрх бүр гэрийн нөхцөлд угаахад хүндрэлтэй овор хэмжээ ихтэй таван хувцас эдлэлийг угаалгасан билээ. Ингэснээр нийт 600 өрхийн цаг зав, мөнгө санхүүг хэмнэж, цэвэр усны нөөцөд хувь нэмэр оруулаад зогсохгүй гэр хорооллын орчны бохир уснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Хамтран ажилласан Гүүд Шэйринг ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Шинэ мэдээнүүд
2024-05-15
2024-05-15