Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Marketing & Communication

2023.10.10

331 уншигдсан

БОТГОХОН ЯВУУЛЫН НОМЫН САНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

[English Below]
Гүүд Нэйборс ОУТББ нь алслагдсан хороодын хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээг ойртуулж, иргэдийн ном унших дадлыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийг дэмжих зорилгоор байгуулсан Ботгохон суурин номын санг 2022 онд ЧД-ийн ЗДТГ-ын харьяа Хүүхдийн номын өргөөнд хандивласан билээ. Харин энэ удаад Ботгохон явуулын номын санг Чингэлтэй дүүргийн харьяанд шилжүүлэн өгч, харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-н дарга Б.Болортунгалаг, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Ерөнхий менежер А.Бүрэнжаргал, Төслийн менежер Ц.Өлзийсайхан, Ш.Гэрэлмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Талууд цаашид “Ботгохон” явуулын номын санг Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-ний салбар болгож явуулын номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэн, хүүхэд залуучуудад номын соёлыг түгээх ажлыг зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

In 2022, Good Neighbors INGO donated the Botgohon Local Library to the Children's Book House under the Governor’s Office of Chingeltei District, which was established to bring library services closer to children in remote areas, increase the reading habits of citizens, and support local communities. This time, the Botgohon travel library was handed over to the Chingeltei district and a "Memorandum of Understanding" was signed.
Bolortungalag. B, Head of Chingeltei District "Child Development Complex", Cho Soon Hyoung, Country Director of Good Neighbors Mongolia INGO, General Manager Burenjargal. A, Project Manager Ulziisaikhan. Ts, Gerelmaa. Sh and other officials participated in the event. The parties expressed that they will continue to expand the operation of the travel library by turning the "Botgohon" library into a branch of the "Children's Book House" of the Chingeltei district, organizing the work of spreading book culture to children and youth.

Шинэ мэдээнүүд