Мэдээ

1 / 23
2 / 23
3 / 23
4 / 23
5 / 23
6 / 23
7 / 23
8 / 23
9 / 23
10 / 23
11 / 23
12 / 23
13 / 23
14 / 23
15 / 23
16 / 23
17 / 23
18 / 23
19 / 23
20 / 23
21 / 23
22 / 23
23 / 23

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Marketing & Communication

2023.06.23

649 уншигдсан

"ГЭРЭЛТ" ТӨСЛИЙН 3 ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Oyu Tolgoi компанийн санаачилга, санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих Gerelt / Гэрэлт төслийн 3 жилийн үр дүнгийн тайлант хурал 6 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
2020-2023 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 13 сургууль дээр хэрэгжүүлсэн, өсвөр насныхны эрүүл мэндийг дэмжих Гэрэлт төсөлд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж хамтран оролцсон юм. Төслийн хугацаанд нийт 17,674 өсвөр насны сурагч, 1,823 эцэг эх, асран хамгаалагч, 4,940 багш ажилтанд сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг хүргэн ажилласан. Төсөл хэрэгжсэн 13 сургуулийн 10 хүүхэд тутмын 2 нь сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан болно.
Энэхүү төсөл нь өмчийн хэлбэр ондоо, өөр өөр чиглэлийн байгууллагууд хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил, хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тус тусын мэргэшсэн чиглэлээрээ хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж болдгийг бодитоор харуулсан төсөл байлаа.
Ийнхүү 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн тус төслийн дараагийн үе шат эхэлж байна.
Өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил, хамгааллын төлөө хамтран ажилласан бүх байгууллагууддаа баярлалаа! Ялангуяа тус төслийг санаачлан, санхүүжүүлсээр байгаа Оюу Толгой ХХК-нд талархал илэрхийлье. Амжилт хүсье!

Шинэ мэдээнүүд