Мэдээ

1 / 40
2 / 40
3 / 40
4 / 40
5 / 40
6 / 40
7 / 40
8 / 40
9 / 40
10 / 40
11 / 40
12 / 40
13 / 40
14 / 40
15 / 40
16 / 40
17 / 40
18 / 40
19 / 40
20 / 40
21 / 40
22 / 40
23 / 40
24 / 40
25 / 40
26 / 40
27 / 40
28 / 40
29 / 40
30 / 40
31 / 40
32 / 40
33 / 40
34 / 40
35 / 40
36 / 40
37 / 40
38 / 40
39 / 40
40 / 40

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Marketing & Communication

2023.05.26

552 уншигдсан

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖЛЭЭ

БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэгт амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, эрх, хамгааллын суурь ойлголтыг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилан заах арга, аргачлал эзэмшүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. 5 сарын 26-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн үр дүнг хуваалцах арга хэмжээ боллоо. 
Тус арга хэмжээнд БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, ЭМЯ-ны Амны хөндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уранчимэг, БЗД-ийн ЗДТГ-ын Боловсролын Хэлтсийн дарга Б.Ганбат,  Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Сүн Хён, анагаах ухааны доктор Ж.Дэлгэрцэцэг болон Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан, эцэг эхийн төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцлоо. 
Арга хэмжээний үеэр төсөлд хамрагдсан багш нар “Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, эрх, хамгаалал”-ын талаарх хүүхэд, эцэг эхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, нөлөөллийн ажлын үр дүнгээ хуваалцах ҮЗЭСГЭЛЭН гарган бие биедээ сайн туршлагаа хуваалцаж, харилцан суралцахын зэрэгцээ төслийн ололт амжилтыг хамтдаа ярилцаж, цаашид цэцэрлэгийн түвшинд тухайн чиглэлийн ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа. Оролцогчид тус арга хэмжээний үеэр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамтын бүтээл “Миний хөөрхөн шүдний аялал” бүрэн хэмжээний ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ-ийг үзэж сонирхсон юм.

Шинэ мэдээнүүд