Мэдээ

1 / 8
2 / 8
3 / 8
4 / 8
5 / 8
6 / 8
7 / 8
8 / 8

Тусгай төсөл хөтөлбөр

Үйл ажиллагааны хэлтэс

Marketing & Communication

2023.04.18

734 уншигдсан

“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилга, санхүүжилт, БШУЯ, ЭМЯ-ын дэмжлэгээр “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-тай хамтран 25 цэцэрлэгт хэрэгжүүлж байна.

“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлтийн ажиллагаа 4 сарын 18-нд БЗД-ийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд боллоо. Нээлтэд БШУЯ-ын СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жү Сүн Хён, ЭМЯ-ны НЭМГ-ын амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн,  БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат болон 25 цэцэрлэгийн эрхлэгч оролцсон юм.

Төслийн хүрээнд СӨБ-ын багш нар  хүүхдийн эрх, хамгааллын суурь ойлголт, амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан идэвхтэй сургалтын аргаар бага насны хүүхдэд хүргэх агуулга, арга зүй эзэмшинэ.

Шинэ мэдээнүүд