Мэдээ

1 / 6
2 / 6
3 / 6
4 / 6
5 / 6
6 / 6

Кампанит ажил

Нийгмийн хөгжлийн алба

Marketing & Communication

2023.05.08

560 уншигдсан

ХҮҮХДИЙН ЭРХИЙН КЛУБ "GOOD SOUP" ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Дархан-Уул аймаг дахь салбарын дэргэдэх “Happy Sequal” хүүхдийн эрхийн клуб “Good soup” арга хэмжээг амжилттай  зохион байгуулж байна.
 “Good soup” үйл ажиллагаагаар цугласан орлогоороо үе тэнгийн хүүхдүүдийнхээ санаачилсан  4 төслийг санхүүжүүлж дэмжсэн байна. Үүнд: 
Дархан-Уул аймгийн 16-р сургууль сурагчдын “ногоон гэрэл” төсөл: Сургуулийн эрэгтэй ариун цэврийн өрөөнд хаалт, хаалга байршуулах, үе тэнгийн дээрэлхлийн эсрэг аян өрнүүлэх юм. 
“Бяцхан туслагчид” клубийн  “Гангстерууд дээрэлхдэггүй” төсөл: Үе тэнгийн дээрэлхлийг бууруулахад чиглэсэн подкаст нэвтрүүлгүүд хийж, сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхлийн тухай зөв ойлголттой болох, үе тэнгийн дээрэлхэлд өртөхгүй, үйлдэхгүй байх хандлага мэдлэгийг сурагчдад хүргэнэ.
Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн  “Сэтгүүлч ” клубийн “Найзын шүхэр” төсөл: Cурагчид бие биедээ  чаддаг зүйлээ зааж өгч, найзын хүрээллийг нэмэгдүүлснээр ялгаварлан гадуурхалтад өртсөн найздаа туслах юм. 
Хүүхдийн эрхийн “happy sequal” клубийн “Save the World” төсөл: Сурагчид багадсан дүрэмт хувцсаа бие биедээ хандивлаж, хуваалцах соёл мөн байгальд ээлтэй хэрэглээг дэмжиж, уриалах зорилготой  хандивыг үйл ажиллагааг зохион байгуулна. 
“Good soup” арга хэмжээг зохион байгуулахад  дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Эртэч-Дархан клубийн гишүүддээ талархал илэрхийлье.  

Шинэ мэдээнүүд