Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2022.05.24

191 уншигдсан

Миний Ном өдөрлөг зохион байгуулагдлаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хүүхдийн хөгжих эрхийг хангах, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн дэлгэцээс хараат байдлыг бууруулах зорилгоор “МИНИЙ НОМ” бага насны хүүхдэд зориулсан ном хандивлах аяныг 2022 оны 05 сарын 11-25-ны хооронд зохион байгуулж байна.

Энэхүү хандивын аяны хүрээнд “Миний Ном Өдөрлөг”-ийг 2022 оны 5-р сарын 21,22-д Мишээл Байгаль Орчин, Танин Мэдэхүйн Хүрээлэнд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Монголын Хүүхэлдэйн Театрын уран бүтээлчид, дуу оруулагч, найруулагч Ууганбаяр, Сүлд чуулгын дуучин хөгжимчин Тэмүүлэн болон СТА дуучин Нямсайхан зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж тус хүрээлэнд цугласан эцэг эх, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн бид хандивын аяны тухай мэдээлэл хүргэж, хандив хүлээн авч, хөгжөөнт тоглоом тоглуулж, эцэг эхчүүдийн дунд үлгэр ярих Open Mic зохион байгууллаа. Энэ нь эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрөөх чанартай цагийг бий болгоход нөлөөлсөн онцлох үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.
Хүүхдийн хөгжил төлөвшилтөд хувь нэмэр оруулан, хандивын аяныг дэмжин оролцсон Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

“МИНИЙ НОМ” хандивын аян үргэлжилсээр...
Та бүхэн хандивын аянд идэвхтэй оролцоорой.
Хандивын төрөл
1.Ном /0-11 насны хүүхдэд зориулсан шинэ болон хуучин ном/
2.Мөнгө
Хандивын данс:
Голомт банк- 1505153341 / Good Neighbors ОУТББ-ын Төлөөлөгчийн газар/
Гүйлгээний утга: /Нэр, утасны дугаар, Миний ном хандивын аянд зориулав гэж бичих/