Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Бизнес хөгжлийн алба

Tsolmon

2022.09.16

125 уншигдсан

Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн 2-р үе амжилттай хэрэгжлээ

Гүүд Нэйборс ОУБ нь Азийн Хөгжлийн Банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Цахим-Ази ба Мэдлэгийн Түншлэлийн сангийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, эрүүл харилцааг бий болгох зорилготой “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн 2-р үеийн хаалтын үйл ажиллагаа болох “Шилдэг өрхүүдэд шагнал гардуулах арга хэмжээ” 2022 оны 9 сарын 15-нд амжилттай зохион байгуулагдлаа. “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр нь нийт 4 үе хэрэгжих бөгөөд 2-р үед 478 өрх оролцсоноос гэр бүлээрээ хамгийн идэвхтэй, бүтээлч байж, эерэг үр дүнг бий болгосон 25 өрхийг ШИЛДГИЙН ШИЛДЭГ ӨРХ-өөр шалгаруулж, шагналын багцыг гардуулсан. 
  • Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр гэр бүлийн таатай уур
амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамтдаа өнгөрүүлэх чанартай цаг хугацааг дэмжих боломж нэмэгдэх юм.

Good Neighbors Mongolia INGO is implementing this program under the “Mitigating the impact of COVID-19 through community-led interventions'' project, funded by the Asian Development Bank and the Republic of Korea e-Asia and Knowledge Partnership Fund. The 2nd phase of the "My Family" development program aimed at improving the family atmosphere and creating healthy relationships was implemented and the program's closing event, the "Award Ceremony for Best Households", was successfully organized on September 15, 2022. "My Family" development program will be implemented in 4 phases and out of 478 families who participated in the 2nd phase of the program, 25 best families who were the most active and creative during the program and created positive results for their families were selected as the “BEST HOUSEHOLD” and presented with a certificate and award package. 
  • The successful implementation of the program will increase the positive family atmosphere, prevent domestic violence, and promote quality time together.