Мэдээ

1 / 2
2 / 2

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2022.09.10

121 уншигдсан

“Тогтвортой хөгжлийн зорилго-2022” өдөрлөгт оролцлоо

Гүүд Нэйборс Олон Улсын байгууллага  Монгол Улсын Засгийн газар,  НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон холбогдох байгууллагуудын санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон “Тогтвортой хөгжлийн зорилго-2022” нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо.  Өдөрлөгт 120 гаруй байгууллага, иргэн оролцож, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”,  “Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ололт амжилт, шинэлэг санаачилгуудаа олон нийтэд танилцуулсан юм. 

Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын стратегийн нэг үндсэн чиглэл  хүүхдийн эрх хамгааллын асуудал ба тэднийг эрүүл, аюулгүй хамгаалагдсан орчинд суралцаж, хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаардаг.  Өдөрлөгийн үеэр “Эрүүл мэндийн дэмжих” 3 дахь зорилго, “Чанартай боловсролыг дэмжих” 4 дэх зорилгын хүрээнд хүүхдэд эрүүл ахуйн зөв дадал төлөвшүүлэх “Миний хөөрхөн шүдний аялал” цогц төсөл, хүүхдийн эрх, хамгааллын суурь ойлголтыг дэмжих “Хүүхэлдэйн жүжиг” тоглож, давхардсан тоогоор 200 гаруй  эцэг эх, хүүхэд багачуудад анхан шатны  мэдлэг мэдээлэл, зөвлөгөөг хүргэж чадлаа. 
 
Good Neighbors International Organization successfully participated in the "Sustainable Development Goals-2022" open day, organized with the initiative and cooperation of the Government of Mongolia, the United Nations in Mongolia, and related organizations. On this open day, more than 120 organizations and individuals engaged in the event. They presented to the public their activities, achievements, and innovative initiatives implemented within the framework of Mongolia's long-term development policy such as "Vision-2050" and "17 goals of sustainable development".
 
One of the main strategic areas of Good Neighbors' representative in Mongolia focuses on protecting children's rights and providing opportunities for them to learn and develop in a healthy and safe environment. During the day, within the structure of the 3rd goal of "Good health and Well-being" and the 4th goal of "Quality education", the comprehensive project "My Pretty Tooth Journey" to educate good hygiene habits in children, and "Puppet play" were played to support the basic understanding of children's rights and protection. More than 200 parents and children were able to receive basic knowledge and advice.