Мэдээ

1 / 1

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Tsolmon

2022.06.08

99 уншигдсан

Миний Ном хандивын аянд 1066 ном цугларчээ

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь хүүхдийн хөгжих эрхийг хангах, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн дэлгэцээс хараат байдлыг бууруулах зорилгоор “МИНИЙ НОМ”- Бага насны хүүхдэд зориулсан ном хандивлах аяныг 2022.05.11-22.05.27-ны хооронд зохион байгууллаа. 
Ийнхүү хандиваар цугларсан нийт 1066 номоос бага насны хүүхдэд уншихад тохиромжтой 900 номыг боож баглан Нийслэлийн 6 дүүргийн 300 өрхийн хүүхэд багачуудад хүргэхэд бэлэн болоод байна. Мөн аяны хүрээнд бид эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрөөх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилгоор #үлгэртэй_цаг чалленжийг фэйсбүүкээр эхлүүлж, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн дээр 2 өдрийн өдөрлөг зохион байгуулсан .
“Миний Ном” хандивын аянд нэгдэн, хүүхэд багачуудын хөгжил төлөвшилтөд хувь нэмэр оруулсан албан байгууллага, хувь хүмүүс, хүүхэд багачууд та бүхэндээ баярлалаа.