Монгол хэл

Гүүднэйборс Монгол

Гүүб Нэйборс байгууллагын Монгол дахь салбар 2006 онд байгуулагдсан бөгөөд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гүүднэйборс Монгол

Энэ хугацаанд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлд тулгуурлан Монгол улсад Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулахад анхаарч тэр дундаа МХ-ийн 1, 3, 4, 5, 9, 10, 13, 14-р зорилтуудыг Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүллээ. Цаашид манай төсөл хөтөлбөрүүд тогтвортой хөгжлийн бодлоготой уялдан хэрэгжих юм.

Бид Улаанбаатар хотын 6 дүүргийн 24 хороонд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 5000 гаруй өрхийн 210,000 гаруй иргэд төсөл хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна.