СИ БИ ЭЙЧ КЭЙР ХХК-НИЙ ЗҮГЭЭС МИЛКА БРЭНДИЙН ЖИГНЭМЭГ ХАНДИВЛАЛАА
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь нийслэлийн 6 дүүрэг болон Дархан-Уул, Орхон аймаг дахь салбараараа дамжуулан хүүхэд, гэр бүл, орон нутгийн хөгжлийн төлөө иргэд, олон нийт, төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг билээ.
Энэ удаад Си Би Эйч Кэйр ХХК-ний хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Милка брэндийн 6,000 ширхэг жигнэмгийг Тахилт болон Чингэлтэй салбарт хандиваар хүлээлгэн өглөө. Си Би Эйч Кэйр ХХК-ний хамт олонд эдгээр жигнэмгүүдийг хүлээн авах хүүхэд, гэр бүлүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!
Нийгмийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдэхийг хүссэн хувь хүн, байгууллага, бүхий л талуудтай хамтран ажиллахдаа бидний зүгээс үргэлж таатай байх болно.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай!
Шинэ мэдээнүүд
2024-05-15
2024-05-15