Мэдээ

1 / 10
2 / 10
3 / 10
4 / 10
5 / 10
6 / 10
7 / 10
8 / 10
9 / 10
10 / 10

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Uyanga

2024.05.15

653 уншигдсан

“GN GENERATION-2023” Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгийн уулзалт 2024 оны 05 сарын 04-нд зохион байгуулагдлаа.

"GN GENERATION-2023” тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын их дээд сургууль, коллежийн 110 оюутан хамрагдаж
-Сургалтын төлбөрийн тэтгэлэг 
-2 удаагийн чадавхижуулах сургалт
-Сайн дурын ажил 
-Бичил төсөл санаачлан хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагуунуудад 1 жилийн турш амжилттай оролцлоо.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Боловсрол, Эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин, Хүүхдийн эрхийн чиглэлээр 4 бичил төсөл санаачлан 1,258 хүнийг хамруулж мөн нийт 1,547 цагийн сайн дурын ажил хийж үе тэнгийнхэн болон нийгэмдээ эерэгээр нөлөөллөө. 

Оюутан залуусдаа баярлалаа бас амжилт хүсье. 

Хөтөлбөрийн оролцогчийн сэтгэгдэл:
Б. Баттулга
Миний бие GN Generation-2023 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж өөрийн суралцах үйлсэд урам зориг авахын сацуу үеийн олон найз нөхөдтэй болж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, багаар ажиллах арга барилд суралцаж, цаашид зогсолтгүй урагшлах хүчийг олж авсандаа баяртай байна. Баярлалаа. 

Шинэ мэдээнүүд