Мэдээ

1 / 6
2 / 6
3 / 6
4 / 6
5 / 6
6 / 6

Тусгай төсөл хөтөлбөр

Хүний нөөцийн алба

Marketing & Communication

2024.05.23

535 уншигдсан

Голомт банкны Б.Болормаа захиралтай Ард салбарын хамт олон 20 жилийн ойн баярынхаа хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдлээ.

Голомт банкны Б.Болормаа захиралтай Ард салбарын хамт олон 20 жилийн ойн баярынхаа хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдлээ. 
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сайн уу, амьдрал минь 2024” хөгжлийн хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна.
Энэ удаад Чингэлтэй болон Сонгинохайрхан салбарын 18 нас хүрээд, Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрөө дүүргэж буй 100 гаруй хүүхэд залуус хамрагдсан ба Голомт банкны Ард салбарын Харилцааны ахлах менежер М.Пүрэвсүрэн санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүүхдүүд өрхийн санхүүгээ хэрхэн удирдах, хувийн санхүүгээ өөртөө үнэнчээр төлөвлөн, зарцуулдаг зөв дадалтай иргэн болоход суралцаж, үүнд хуримтлал ямар чухал болохыг ойлгож авлаа. 
Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд Ард салбарын зүгээс хадгаламж нээлгэх эрхийн бичиг гардууллаа. 
Мөн хүүхдүүд Голомт банкны төв салбараар зочлон, түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцахын сацуу “Чингис хааны музей”-ээр зочлон Монгол Улсын түүх, уламжлалын талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн үр өгөөжтэй хөтөлбөр боллоо. 
Голомт банкны Ард салбарын хамт олондоо 20 жилийн ойн баярын мэнд хүргэе! 
Хүүхэд бүрийн ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!
---
Golomt Bank, Director Bolormaa.B, and the employees of the Ard branch have committed themselves to the well-being of the children as part of their 20th-anniversary celebrations.
The program "Hello, My Life-2024", which is organized annually by Good Neighbors Mongolia, continued successfully.
About 100 sponsored children participated who have turned 18 years old and are completing the Child Sponsorship program, from Chingeltei and Songinokhairkhan CDP. The Senior Communication Manager of the Ard branch Purevsuren.M organized financial training for the children. Through the training, the children not only learned how to manage their household finances but also how to become citizens who plan and spend their personal finances faithfully and understand the importance of saving.
The children who participated in the program received vouchers to open savings accounts at the Ard branch.
The children also visited the Golomt Bank head office and the "Chinggis Khan Museum", and learned about the historical path and activities – it was a useful program that expanded their knowledge of Mongolia's history and traditions.
Congratulations on the 20th Anniversary of the Ard branch of Golomt Bank!
May every child's future be bright!

Шинэ мэдээнүүд