Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Маркетинг, харилцааны алба

Marketing & Communication

2024.08.23

807 уншигдсан

“Let’s BTS ”/Let’s Back To School/ хичээлийн хэрэгслийн хандивын аян эхэллээ.

Гүүд Нэйборс ОУТББ нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих болон нийгмийн амьдралд оролцох эрхийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах хувь хүн, байгууллага, аж ахуй нэгж, мэргэжилтнүүдийг нэгдэж, хамтран ажиллахыг уриалан  хичээлийн хэрэгслийн хандивын аяныг зохион байгуулж байна. 

Хамрах хүрээ: Нийслэлийн 6 дүүрэг болон аймаг, орон нутгийн дүрэмт хувцас, хичээлийн бэлтгэл нэн шаардлагатай 1600 хүүхдэд хүргэнэ.

Аяны үргэлжлэх хугацаа: 2024.08.05 - 2024.09.27

Хандивын төрөл: 
*Сурагчийн дүрэмт хувцас, гутал, трико, оймс, зангиа, үсний боолт 
*Сурагч цүнх, хичээлийн хэрэгсэл /Усны болон хоолны сав/
*Спорт хувцас, пүүз, чөлөөт хувцас
*Цэцэрлэгийн хэрэглэгдэхүүн /орны даавуу, унтлагын хувцас, углааш гэх мэт/
*Сургалтын төлбөр /Сургалт, дамжааны эрхийн бичиг/
*Мөнгө хандивлан, дэмжлэг үзүүлэх. /Хандивын данс: Голомт банк 1505153341, Данс эзэмшигч: Good Neighbors/
*Нөүтбүүк, таблет, принтер /Шинэ, эсвэл ажиллагаа хэвийн хуучин байж болно./
*Хичээлийн ширээ, ширээний гэрэл, номын тавиур гэх мэт
*Өөрийн нөхцөл боломжид тулгуурлан дэмжих, бусад хэлбэрээр хамтран ажиллах зэрэг болно.
ТА БҮХНИЙГ ЭНЭХҮҮ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА!

Хандивын аянд нэгдэхийг хүсвэл та дараах линкийг бөглөнө үү.
Хэрэв та ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭГЧ болохыг хүсвэл дараах линкийг бөглөнө үү.
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар Маркетинг Харилцааны Алба
БЗД, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора тауэр, 501 тоот. 
 7014-4177

---
"Let's BTS"/Let's Back To School/ school supplies donation campaign has started.

Good Neighbors Mongolia is organizing a school supplies donation campaign, calling on individuals, organizations, enterprises, and experts to join and cooperate in reducing and preventing violations of children's right to education, development, and participation in social life.

Target: 1,600 children in need of school uniforms and supplies. Supplies will be delivered to 6 districts in the capital and 2 other provinces.

Duration: 2024.08.05 - 2024.09.27

Type of donation:
*Student uniform, shoes, tights, socks, tie, hair band
*Student bag, school supplies /water and food containers/
*Sportswear, sneakers, casual wear
*Kindergarten supplies (bed sheets, pajamas, blankets, etc.)
*Tuition fee /coupon for training or courses/
*Donate and support. /Donation account: Golomt Bank 1505153341, Account holder: Good Neighbors/
*Notebook, tablet, printer /new or used with well function/
*Study desk, table lamp, bookshelf, etc
*Supporting and cooperating in other ways based on your own circumstances and opportunities.
YOU ARE INVITED TO JOIN THIS CAMPAIGN!

To join the donation campaign, please fill out the following link.
If you want to become a CHILD SPONSOR, please fill out the following link.
Good Neighbors Mongolia Marketing & Communication Team
BZD, 1-khoroo, Tokyo Street, Nisora ​​Tower, No. 501
7014-4177

Шинэ мэдээнүүд