Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сайн уу, амьдрал минь-2024” хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Хөтөлбөрийн хүрээнд эхний байдлаар Шархад, Тахилт, Сонгинохайрхан салбарын 18 нас хүрч, Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрөө дүүргэж, нийгмийн амьдралд хөл тавьж байгаа 160 гаруй хүүхэд залуус хамрагдлаа.
Тэд өөрсдийн хувь хүний онцлог, давуу талаа мэдэж авахын сацуу, өөрсдийн онцлогт тохирсон мэргэжил болон түүнд хэрхэн бэлдэж ирээдүйн мэргэжлээ сонгох зэрэг сонирхолтой мэдлэг мэдээллийг авлаа. Мөн Монгол Улсын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн томоохон компани болох “Мах Импекс” ХК-ийн түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцах, “Чингис хааны музей”-ээр аялан Монгол улсын түүх, уламжлалын талаар мэдлэгээ нэмэгдүүлсэн үр өгөөжтэй хөтөлбөр боллоо.
ХИТХ-өө төгсөн амьдралын их далайд хөл тавьж буй хүүхдүүддээ амжилт хүсье.
Шинэ мэдээнүүд
2024-05-15
2024-05-15