Тахилт Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөлийн санаачилга, оролцоотойгоор 117 дугаар сургуулийн сэтгэл зүйчийн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө.
Энэхүү төсөл нь иргэд өөрсдөө оршин суугаа газрынхаа тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, хамтран шийдэл гаргаж, төслийг санаачлан, төслийн бүхий л процесст оролцон гардан хэрэгжүүлснээрээ онцлог байлаа. Тахилт ОНХХ-ийн ОНХЗ-ийн гишүүд тухайн өрөөний засварын ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэн, тавилга эд хогшлын үнийн судалгааг мөн олон газраар явж хийсэн. Бидний хамтран ажилладаг тус сургууль нь сэтгэлзүйн зөвлөгөөний өрөөтэй болсноороо хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэж байна.
Тус өрөөг хүлээлцэх арга хэмжээнд Гүүд Нэйборс ОУТББ-ын Ерөнхий менежер А.Бүрэнжаргал, Тахилт ОНХХ-ийн төслийн менежер А.Зул, тухайн төслийг хариуцсан мэргэжилтэн Тахилт ОНХХ-ийн мэргэжилтэн Г.Мөнхзаяа, 117-р сургуулийн захирал Б.Сувдаа, нийгмийн ажилтан Б.Гэрэлмаа, сэтгэл зүйч Э.Мягмарзаяа, Тахилт ОНХХ-ийн ОНХЗ-ийн гишүүд Ц.Долгоржав, А.Алтанцэцэг нар оролцов.
Оршин суугаа газрынхаа асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл, зүтгэл гарган тус төслийг санаачлан хэрэгжүүлсэн Тахилт салбарын Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөлийн гишүүд та бүхэнд талархал илэрхийлье!