Title<br><br>

HomeWhere we workTitle

"Гүүдшэйринг" ХХК нь 2010 онд "Гүүднэйборс" ОУТББ – ын хөрөнгө оруулалтаар нийгэмд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, дулаан баригч, шахмал түлш, хуурай хими цэвэрлэгээ хувцас угаалга үйлчилгээ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн бид компанийн үйл ажиллагааны ашиг орлогыг нийгэмд тустай шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үйлсэд зориулж байгаа юм.

Briquette

Яндангаар шууд гадагшлах дулааныг багасгаж гэрт дулаан хадгалагдах хугацааг уртасгана. Түүнчлэн гал асах хугацаа уртасч гал түлэх давтамж цөөрснөөр дунджаар 45 орчим хувийн түлшний хэмнэлт гаргана.

Нийгэм тустай үйлчилгээ, үйлдвэрлэлийг нэвтрүүлж байгал орчин, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн ажилд хөрөнгө оруулалт хийх эрхэм зорилго, зорилтын хүрээнд “Илч” шахмал түлшний үйлдвэрлэлийг өргөжүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хот болон Завхан аймаг дахь “Илч” сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь жилдээ 233 тонн орчим түлшийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.