Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
Хэлтэс | Албан тушаал | Орон тоо | Төлөв | Нээлтийн огноо | Хаалтын огноо |
---|---|---|---|---|---|
Нийгмийн хөгжлийн алба | Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн | 1 | Хаалттай | 2023-05-19 | 2023-06-23 |
Тавигдах шаардлага:
- Эрүүл мэндийн ажилтан, Эмч, Эрүүл мэндийн Нийгмийн ажилтан, Багш болон бусад ижил төстэй мэргэжилтэй /Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй/
- Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд, хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад хүний эрхийг дээдлэх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар зохих ойлголт, мэдлэгтэй
- Эрүүл мэнд, Ундны ус, Эрүүл ахуйн талаар зохих мэдлэгтэй
- Ажлын байрны ёс зүй, харилцаа, хандлагадаа албан харилцааг эрхэмлэдэг
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай
- Мэргэжлийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар болон олон ялгаатай бүлэгтэй ажиллах чадвартай
Туршлага:
- Хүмүүнлэгийн болон хөгжлийн байгууллагад ажиллаж байсан
- Нийгмийн хөгжил болон Эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
- Нийгмийн ажил болон сайн дурын ажилд идэвхтэй оролцож байсан
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Эрүүл мэнд болон ундны ус, эрүүл ахуй хөтөлбөрүүдийг хариуцан ажиллах, төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн бүлгүүдтэй хамтран ажиллах.