Орхон аймгийн салбарт "Төслийн менежер"
Хэлтэс | Албан тушаал | Орон тоо | Төлөв | Нээлтийн огноо | Хаалтын огноо |
---|---|---|---|---|---|
Хүний нөөцийн алба | Орхон аймгийн салбарт "Төслийн менежер" | 1 | Хаалттай | 2023-05-12 | 2023-05-19 |
Тавигдах шаардлага
- Төслийн удирдлага, менежмент болон нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
- Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд, хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад хүний эрхийг дээдлэх хууль эрх зүйн зохицуулалтын талаар зохих ойлголт, мэдлэгтэй
- Ажлын байрны ёс зүй, харилцаа, хандлагадаа албан харилцааг эрхэмлэдэг
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш төвшний мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай
- Хэлэлцээр хийж, асуудал шийдвэрлэх ур чадвар эзэмшсэн
- Багаар ажиллах болон олон ялгаатай бүлгийг зохион байгуулах, манлайлах чадвартай
- Мэргэжлийн ёс зүй, хувийн зохион байгуулалт сайтай
Туршлага
- Хүмүүнлэгийн болон хөгжлийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан
- Нийгмийн хөгжил болон Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн төслийг удирдаж байсан туршлагатай
- Нийгмийн ажил болон сайн дурын ажилд идэвхтэй оролцож байсан
Гүйцэтгэх чиг үүрэг
- Байгууллагын эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хүүхдийн эрх, хамгаалал болон гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, нөлөөллийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад нэгжийн үйл ажиллагааг төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайллаар ханган, хэрэгжилтэд хяналт тавихад чиглэнэ.