Гүүднэйборс Монгол ОУ-ын ТББ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна
“Гүүд Нейборс Монгол” Олон Улсын байгууллага нь иргэдийн санаачилгаар 25 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд нийгмийн хамгаалал болон иргэдэд нийгмийн хөгжлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг юм.
Уулзалтын үеэр тэд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нөлөөлөл, соён гэгээрүүлэх мэдээлэл, сурталчилгааг хамтран хийхээр төлөвлөлөө. Мөн орон нутгийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бүсчилсэн болон цахим сургалтуудыг хамтран зохион байгуулахаар болов. Мөн үүнээс гадна БНСУ-ын нийгмийн хамгаалал, эрүүл гэр бүлийг дэмжих хөтөлбөр, тогтолцоо, сайн туршлагуудыг судлахаар тохиролцсон юм. Талууд энэ мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Дашрамд дурдахад “Гүүд Нейборс Монгол” Олон Улсын байгууллагын санаачилгаар “Хүүхдийн эрхийн цуврал нэвтрүүлэг”-ийг “Намуун зэт” продакшны уран бүтээлчид гүйцэтгэсэн бөгөөд энэ өдрүүдэд олон нийтийн хүртээл болж байна.