Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Marketing & Communication

2023.10.11

1403 уншигдсан

Боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа

[English Below]
Оюу Толгой ХХК-ны санхүүжилтээр Гүүд Нэйборс ОУТББ, Эрүүл Ирээдүйн Эзэд ТББ хамтран өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төслийг 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Ерөнхий боловсролын 126, 127, 148, 157-р сургуулиудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд боловсролын сэтгэл зүйчдэд зориулан Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнтэй хамтран ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээг хүргэх хөтөлбөрийг боловсруулсан. 
Тус хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжиж буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 сургууль болон 2020-2023 оны хичээлийн жилд төсөл хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах сургалтыг “Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэнд”-ийн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  зохион байгууллаа.

Good Neighbors INGO and Healthy Kids, Healthy Future NGO are collaborating with Oyu-Tolgoi LLC to implement the "Gerelt" project. The project aims to provide support for the health of the youth in the 126th, 127th, 148th, and 157th schools of the Bayanzurkh District during the 2023-2024 school year.Within the framework of the project, a program for delivering individual and group counseling services was developed for educational psychologists in cooperation with the Institute of Psychotherapy Development. 
Within the framework of the program, training for educational psychologists in 4 schools of Bayanzurkh district, where the project is implemented, and in Songinokhairkhan district, where the project is implemented in the 2020-2023 school year, was organized on "World Mental Health" day, October 10, 2023.

Шинэ мэдээнүүд