Өсвөр насны хүүдүүдэд зориулсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа
Сургалтад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 болон148-р сургуулийн 87 сурагч хамрагдаж Гамшгаас хамгаалах-Сургалт арга зүйн төвийн Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим, Утаат орчноос аврах ажиллагааны танхим, Анхны шатны тусламж үзүүлэх танхим , Гал унтраах сургалт дадлагын танхим гэсэн 4 танхимын үйл ажиллагаатай танилцан , танхим бүрийг хариуцсан сургагч багш нараар хичээл заалгасан.
Тус сургалтад хамрагдсанаар хүүхдүүд гамшгийн үед аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалаад зогсохгүй анхны тусламж үзүүлэх ойлголт, ур чадварыг олж авлаа.