Мэдээ

1 / 2
2 / 2

Кампанит ажил

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.04.25

621 уншигдсан

Булган аймгийн Баян-Агт суманд сургалт зохион байгууллаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар,  Булган аймгийн Баян-Агт сумын ИТХТ-ийн саналын дагуу,  2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын иргэдэд хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн, амны хөндийн эрүүл мэнд болон ундны усны эрүүл ахуйн чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгууллаа.
Үүнд: 
Хүүхдэд зориулсан “Миний хөөрхөн шүдний аялал”, “Хүүхдийн эрхийн хөгжөөнт сургалт”, “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэнд”, “Мэргэжил сонголт”-ын сургалт.
Насанд хүрэгчдэд зориулсан “Мэдээллэх үүрэгтэн”, “Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин ба сайн эцэг эх”, “Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэнд”, “Ундны усны эрүүл ахуй” сургалт.
Сургалтад хамрагдсан нийт 1034 хүний 687 нь хүүхэд, 347 нь насанд хүрэгчид байсан юм.

Шинэ мэдээнүүд