Мэдээ

1 / 3
2 / 3
3 / 3

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Nyambayar

2016.10.15

435 уншигдсан

Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Гар угаах өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдрийн хүрээнд олон сая хүмүүст гараа угаахын ач холбогдлыг сурталчилах, халдварт өвчнөөс сэргийлэх олон нийтийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. 

Гүүд Нэйборс ОУТББ 2016 оны “Дэлхийн гар угаах өдөр”-ийг “Гар угаахыг зуршил болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ажлын хүрээнд СХД-ийн ЭМТ, ӨЭМТ-үүд, БЗД, ЧД-ийн ӨЭМТ-ийн ажилтнуудтай хамтран гар угаах сургалтыг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 6 цэцэрлэг, 2 сургууль болон Хүүхэд Хөгжлийн төвүүдээр дамжуулан сурагч багачуудад гараа угаахын ач холбогдол, гараа угааснаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэгүүдээс сэргийлэх болон гар угаах дарааллыг харуулсан зурагт үзүүлэн гаргаж, сонирхолтой туршилтыг явууллаа.

Шинэ мэдээнүүд