Мэдээ

1 / 12
2 / 12
3 / 12
4 / 12
5 / 12
6 / 12
7 / 12
8 / 12
9 / 12
10 / 12
11 / 12
12 / 12

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Marketing & Communication

2023.06.02

601 уншигдсан

"ДЭЛХИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СҮЛЖЭЭ БАГА АНГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА"

Гүүд Нэйборс ОУТББ-ын төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй Азийн 15 орны бага ангийн сурагчдыг хамарсан “Дэлхийн хүүхэд залуучуудын сүлжээ” бага ангийн хөтөлбөр 5-6 сард хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хүүхэд, багачуудад таниулах зорилготой бөгөөд Монгол улсаас Налайх дүүргийн 119-р сургуулийн 5-р ангийн сурагчид хамрагдаж байна. 

Тус хөтөлбөрийн хүрээнд сурагчид, эцэг эх багш нарт чиглүүлэх сургалт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг таниулах сургалтыг хүргэсэн. Мөн "Хаягдалгүй сургууль, Хариуцлагатай сурагч" кампанит ажлыг өрнүүлэн сурагчид гялгар уут, цаас, хуванцар зэргийг нэг долоо хоногийн турш ангилан цуглуулж хог хаягдал дахин боловсруулах цэгүүдэд тушаасан билээ. Сурагчид гялгар уут дахин боловсруулах үйлдвэр дээр очиж танилцан туршлага хуримтлуулсан бөгөөд Солонгос улсын сурагчидтай онлайн уулзалт хийж, хөтөлбөрөөс суралцсан зүйлсээ хуваалцаж, харилцан туршлага солилцсон. 

Шинэ мэдээнүүд