Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Санхүүгийн алба

Marketing & Communication

2023.05.03

842 уншигдсан

Зорилтот өрхүүдэд нэвчилтгүй жорлон барих, 3 тонын кольцо нийлүүлэх, суурилуулах ажлын сонгон шалгаруулалтын урилга

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар зорилтот өрхүүдэд нэвчилтгүй жорлон барих, 3 тоннын кольцо нийлүүлэх, суурилуулах ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна. 
1.   Сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөл
Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн зорилтот 19 өрхөд нэвчилтгүй жорлон барих, 13 өрхөд хөрсөнд нэвчилтгүй 3 тоннын кольцо (цемент эсвэл хуванцар) нийлүүлэх, суурилуулах  
  • Монгол Улсын MNS 5924:2015 стандартын дагуу хөрсөнд нэвчилтгүй жорлонг барих, нэвчилгүй 3 тоннын       кольцоог нийлүүлэх, суурилуулах;
  • Нэвчилтгүй жорлонгийн суурийн нүх, шал, бүхээг, агааржуулалтын хоолой, хаяавч нь MNS 5924:2015 стандартын дагуу хийгдсэн байх;
  • Хөрсөнд нэвчилгүй ариун цэврийн байгууламжийн кольцо нь цемент эсвэл хуванцраар хийгдсэн байх;
  • Хөрсөнд нэвчилтгүй 3 тоннын кольцо нь ашиглалтын явцад бохирыг соруулах тусгай хоолойтой/нүхтэй байх;
  • Кольцо нь дээд талдаа тавцан тагтай, дундаа насанд хүрэгчдэд зориулсан нүхтэй байх;
  • Суурилуулсан кольцонд ариун цэврийн байгууламжийн бүхээг суурилуулах боломжтой (бэхэлгээтэй) байх;

2. Сонгон шалгаруулалтад оролцогч ААН-д тавигдах ерөнхий шаардлага: 
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ААН, компани байх бөгөөд 3 болон түүнээс дээш жил ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
  • Гүйцэтгэх ажлын 50% хүртэл төсвийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ААН, байгууллага нь Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дотоодын сонгон шалгаруулалтын журмыг зөвшөөрсөн байх;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд Гүүд Нэйборс Монгол ОУТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хамтарч ажиллаагүй байх.

3. Бүрдүүлэх баримт бичиг
    Бүрдүүлэх баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа сонгон шалгаруулалтын өдөр болох 2023 оны 05-р сарын 23-ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд шалгаруулалтын танхимд битүүмжлэн авч ирэх ба 09 цаг 10 минутад материал ирүүлсэн ААН-ын төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.
Сонгон шалгаруулалт зохион байгуулах хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора таур, 501 тоот 

Утас: (976) 7014-4155, (976) 7014-4122    И-мэйл: finance@goodneighbors.org.mn

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн загварыг мэйлээр илгээх ба эсвэл дараах холбоосоор татаж авна уу
 
Жич: Сонгон шалгаруулалтад битүүмжилж ирүүлсэн материалыг байгууллага архивлан хадгалах тул буцаан олгох боломжгүй


Шинэ мэдээнүүд