Мэдээ

1 / 2
2 / 2

Тусгай төсөл хөтөлбөр

Санхүүгийн алба

Marketing & Communication

2023.03.17

334 уншигдсан

Дархан-Уул аймаг, Сургуулийн барилгын сэтгэлзүйн өрөөний засварын нээлттэй тендерийн урилга

Гүүд Нэйборс Монгол байгууллага нь Дархан-Уул аймаг, Сургуулийн барилгын сэтгэлзүйн өрөөний засварын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтанд эрх бүхий ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна

1.   Тендерийн сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөл
Дархан-Уул аймгийн Ерөнхий Боловсролын Лаборатори Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн  сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх  нийт 63,5 мкв өрөөний засвар тохижилтын ажил гүйцэтгэх

2.Тендерийн сонгон шалгаруулалтанд оролцогч ААН-д тавигдах ерөнхий шаардлага: 
-          Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ААН, компани байх бөгөөд 3 болон түүнээс дээш жил ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
-          Сүүлийн 2 жилийн хугацаанд Гүүд Нэйборс Монгол ОУТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хамтарч ажиллаагүй байх
-          Гүйцэтгэх ажлын 50% хүртэл төсвийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
-          Тендерийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ААН, байгууллага нь Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тендерийн дотоодын сонгон шалгаруулалтын журмыг зөвшөөрсөн байх;
-          Хүний нөөцийн хувьд үндсэн мэргэжлийн инженер, техникийн ажилтантай байх.
-          2022 оны  санхүү татварын тайлан
-          Банкны мэдээлэл/Сүүлийн 6 сарын банкны үлдэгдэлийн мэдээлэл.
-          Тендерийн зарын дагуу баримт бичгийг бүрдүүлсэн байх.

3. Бүрдүүлэх баримт бичиг
 |  |   Бүрдүүлэх баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа сонгон шалгаруулалтын өдөр болох 2023 оны 03-р сарын 27 -ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд шалгаруулалтын танхимд битүүмжлэн авч ирэх ба 09 цаг 10 минутад материал ирүүлсэн ААН-ийн төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.
Тендер зохион байгуулах хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора таур, 501 тоот 
Утас: (976) 7014-4133, (976) 7014-4122    Е-мэйл: finance@goodneighbors.org.mn
Тендерийн баримт бичгийн загварыг мэйлээр илгээх ба эсвэл дараах холбоосоор татаж авна уу
 
Жич: Тендерт битүүмжилж ирүүлсэн материалыг байгууллага архивлан хадгалах тул буцаан олгох боломжгүй.