Мэдээ

1 / 5
2 / 5
3 / 5
4 / 5
5 / 5

Тусгай төсөл хөтөлбөр

Хяналт үнэлгээний алба

Marketing & Communication

2023.02.07

950 уншигдсан

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Гүүд Нэйборс ОУТББ нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан, дэлхийн 46 оронд төлөөлөгчийн газартай, НҮБ-д зөвлөх эрхтэй, ашгийн бус, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага юм. Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар 2006 онд байгуулагдаж, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул аймагт Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. ОНХХ-ийн хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, ундны ус, эрүүл ахуй, өрхийн орлого нэмэгдүүлэх, сүлжээ хамтын ажиллагаа, байгаль орчин, жендерийн тэгш байдал, тогтвортой хөгжлийн  чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, зорилтот бүлгийн 11,000 гаруй хүүхэд, тэдний гэр бүл, орон нутгийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. 

Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго-2030, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогын баримт бичигт нийцүүлэн олон улсын хамтын ажиллагааг эрхэмлэж, харилцан түншлэлийг бэхжүүлэх стратеги баримтлан ажилладаг. Тус стратегийн хүрээнд орон нутгийн хөгжил, иргэд олон нийтийн нийгмийн идэвх оролцоог дэмжих “Бичил төсөл-2023” уралдааныг төрийн бус байгууллага (ТББ)-уудын дунд зарлаж байна.

1.         Бичил төслийн зорилго

Хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, ундны ус, эрүүл ахуйн чиглэлээр зорилтот орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн богино хугацааны төслийг санаачлан хэрэгжүүлж  хүүхэд, гэр бүл, орон нугийн хөгжлийг дэмжин, амьдарлын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

2.    Бичил төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл

●        Хүүхдийн эрх, хамгаалал
●        Боловсрол
●        Эрүүл мэнд
●        Ундны ус, эрүүл ахуй
 
3. Тавигдах шаардлага

3.1 Төсөлд тавигдах шаардлага:

3.1.1 Дээрх зарлагдсан чиглэлийн хүрээнд 3 сар хэрэгжиж, үр дүнг тооцохуйц бичигдсэн;

3.1.2  Төслийн санаачилгыг хэрэгжүүлэхүйц, өмнө нь туршигдан амжилттай хэрэгжсэн агуулга, арга зүйтэй;

3.1.3 Төслийн ашиг хүртэгч Гүүд Нэйборсын зорилтот орон нутгийн иргэд байх;

3.1.4  Төсөл хэрэгжих хугацаа дууссанаас хойш, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой;

3.1.5  Төсөл нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломжтой уян хатан байх.
 
 

3.2 Төсөл хэрэгжүүлэх ТББ-д тавигдах шаардлага:

3.2.1 Төслийн зарласан үйл ажиллагааны чиглэлээр 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан

3.2.2 Төсөлд шаардагдах нөөц (хүний нөөц болон бусад нөөц) бүрдсэн. Үүнд: 3 болон түүнээс дээш ажилтантай, ажилтнуудын CV-г хавсаргах

3.2.3 Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэшсэн байгууллага болохыг нотлох баримт болон байгууллагын албан ёсны гэрчилгээнд төслийн чиглэл дурдагсан байх

3.2.4 Байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тайлагнадаг, хууль дагуу үйл ажиллагааг явуулдагийг нотлох 

3.2.5 Байгууллагын албан ёсны үйл ажиллагаа явуулдаг оффистой байх.

4. Бичил төслийн хамрах хүрээ

Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага (Төслийн уралдаанаас Чингэлтэй дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1,  нийт 4 төслийг тус тус сонгон шалгаруулна.)

5.    Бичил төслийн санхүүжилт:

1 төсөлд зориулах төсөв 10,000,000-15,000,000 төгрөг байна.

●        Төслийн төсвийг зөвхөн төсөлтэй холбоотой үйл ажиллагаа болон материалд зарцуулах ёстой.

●        Ажилтны цалин, цахилгаан, дулаан, байрны түрээс болон аливаа төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхгүй.
 
●        Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад үйл ажиллагааны зардлыг санхүүгийн төлөвлөгөөнд үндэслэн 2023 оны  03 дугаар сард олгоно.

6.    Бичил төсөл хэрэгжүүлэх хугацаа

3 сар /2023 оны 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31-нийг дуустал/

7.    Бичил төслийн сонгон шалгаруулалт

Шалгарсан ТББ-д 2023 оны 02 дугаар 27-ны өдөр багтаан хариу мэдэгдэх ба Гүүд Нэйборс Монгол байгууллагын төслийн баг эдгээр байгууллагыг хүлээн авч уулзана.
 
 8.  Бүрдүүлэх материал, өргөдөл хүлээн авах тухай 

Тус төслийн шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны (Лхагва) 17:00 цагаас өмнө dme@goodneighbors.org.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 

Бүрдүүлэх материалын жагсаалт: 

  1. Загварын дагуу бэлтгэсэн төслийн санал
  2. Байгууллагын гэрчилгээний хуулбар
  3. Байгууллагын танилцуулга
  4. Ажилтнуудын танилцуулга
  5. Өмнө нь хэрэгжүүлсэн ижил төстэй төсөл хөтөлбөрийн товч танилцуулгууд
  6. 2021, 2022 оны санхүүгийн болон НДШ төлөлтийн тайлан
 

Жич: Бичил төслийн маягтыг хавсралтаас авна уу. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.

9.    Холбоо барих хаяг, лавлах утас

Бичил төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллагууд дараах хаягаар холбоо барьж төслийн багаас тодруулга, зөвлөгөө авах боломжтой.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Нисора цамхаг, 501 тоот

 | Холбогдох салбарууд | И-мэйл:  | Лавлах утас:
 | Хан-Уул дүүрэг дэх Яармаг ОНХХ | yarmag@goodneighbors.org.mn | 7507-4122, 9811-6889
| Баянзүрх дүүрэг дэх Шархад ОНХХ | sharkhad@goodneighbors.org.mn | 7509-4122, 8800-5539
| Чингэлтэй дүүрэг дэх Чингэлтэй ОНХХ, Тахилт ОНХХ | chingeltei@goodneighbors.org.mn takhilt@goodneighbors.org.mn | 8860-4122, 9519-4122 8820-4177, 8802-7978