Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Тусгай төсөл хөтөлбөр

Нийгмийн хөгжлийн алба

Marketing & Communication

2022.12.30

98 уншигдсан

ОНХХ-ийн дэргэдэх Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөлийн 2022 оны нэгдсэн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөлийн 2022 оны  нэгдсэн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. 
Гүүд Нэйборс ОУБ нь 2022 оны 12-р сарын 23-ны Баасан гаригт ОНХХ-ийн дэргэдэх ОНХЗ-ийн гишүүдийн нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ОНХХ-ийн төслийн менежерүүд, зохицуулагчид, ОНХЗ-ийн гишүүдийг хамарсан нийт 69 хүн оролцсон бөгөөд Орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тухайд санал санаачилга дэвшүүллээ. 

Түүнчлэн өнгөрсөн жилд ямар ажлуудыг хийж гүйцэтгэснээ эргэн санаж ирэх ондоо хэрхэн ажиллах тухай төлөвлөгөө гаргахаас гадна  Гүүд Нэйборс ОУБ-ын Хүүхэд, насанд хүрэгчдийн хамгааллын бодлогыг мөрдөхөө амласан бөгөөд ингэснээр Гүүд Нэйборсоос зохион байгуулах бүх үйл ажиллагаанд бусдын эрхийг хүндэтгэж, аюулгүй үйл ажиллагааны дүрмийг хүндэтгэн оролцох нөхцөл бүрдсэн билээ.

Зочин илтгэгчээр зөвлөх М. Лхагвадэмбэрэл "Орон нутагт иргэдийн оролцоо" сэдвээр сургалт орж иргэд хэрхэн орон нутагт өөрсдийн саналаа илэрхийлэн бодлогын түвшинд нөлөөлж болох тухай болон Орон нутгийн хөгжлийн сангийн тухай сонирхолтой илтгэл танилцуулсанд баярлалаа.