Мэдээ

1 / 7
2 / 7
3 / 7
4 / 7
5 / 7
6 / 7
7 / 7

Кампанит ажил

Маркетинг, харилцааны алба

Marketing & Communication

2017.08.31

2146 уншигдсан

Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн 2017 оны воркшоп болж өндөрлөлөө

Гүүд Нэйборс ОУТББ-ын төлөөлөгчийн газрын Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн (ОНХХ) хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг орон нутгийн иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, бие даан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, төсөлд татан оролцуулах зорилгоор Орон Нутгийн Хөгжлийн Зөвлөл (ОНХХ)-ийг байгуулан, тэднийг чадавхжуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг.

ОНХЗ-ийн дунд жил бүр зохион байгуулдаг “CDC workshop” 2017-08-26, 27-ны өдрүүдэд Тэрэлж, UB-2 hotel-д болж өнгөрлөө.

Энэ удаагийн семинарт нийт 57 гишүүн буюу орон нутгийн иргэд оролцож, 2018 онд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Гүүд Нэйборсын ОНХХ-т Хүүхэд хамгаалал, Кейс менежмент, Боловсрол, Эрүүл мэнд, Ундны ус орчны эрүүл ахуй, Өрхийн орлого нэмэгдүүлэх, Сүлжээ чадамжийг сайжруулах, Нөлөөллийн зэрэг хөтөлбөр тус бүр дээр хийгдэх боломжтой үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар багаараа ярилцаж, бидэнд үнэтэй санал өглөө.

Гүүд Нэйборс ОУТББ-ын төлөөлөгчийн газрын зүгээс энэ оны 9 сард болох “POA workshop”-доо иргэдийн энэхүү саналыг тусган ажиллах тал дээр анхаарах болно.

Шинэ мэдээнүүд