Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Үйл ажиллагааны хэлтэс

Tsolmon

2022.08.05

104 уншигдсан

Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд Зорилтот бүлгийн 1500 өрхөд халаагууртай гар угаалтуур тараах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

Азийн Хөгжлийн Банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Цахим-Ази ба Мэдлэгийн Түншлэлийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын зорилтот бүлгийн 1,500 өрхөд халаагууртай гар угаалтуурыг хүлээлгэн өглөө.
  • Гэр хорооллын өрхүүдээс авсан төслийн суурь судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан 4 өрх тутмын нэг нь гэртээ зориулалтын угаалтуургүй учраас гараа тогтмол угааж, ариун цэврээ сахиж чаддаггүй гэж хариулж байв.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллын 1,500 өрх буюу нийт 7,508 иргэдийн эрүүл ахуйн орчин нөхцөл сайжирсан ба үүнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, 0-12 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй, өндөр настан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эмэгтэй, ам бүл олуулаа өрх зэргийг голлон хамруулсан юм.

Good Neighbors Mongolia is implementing the “Mitigating the impact of COVID-19 through community-led interventions'' project, funded by the Asian Development Bank and the Republic of Korea e-Asia and Knowledge Partnership Fund. Under the project, a total of 1,500 target households from 6 districts of the capital city and Darkhan-Uul province have been provided with a portable hand sink. 
Out of randomly selected households who live in the ger district from the project baseline survey, 1 in 4 households surveyed doesn’t have a proper sink at home, so they are unable to meet their daily sanitary needs.  
Under the framework of this activity, the hygiene conditions of 1,500 target households of the ger district or a total of 7,508 citizens have been improved and it mainly includes the families with incomes below the subsistence level, with 3 or more children aged 0-12, elderly or people with disabilities, and female-headed households.