Мэдээ

1 / 1

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Tsolmon

2022.07.25

87 уншигдсан

Хүүхдийн эрхийн клуб

Оролцогч улсууд өөрийн үзэл бодолтой байх чадвар бүхий хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгнө.
 
  • НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын 12 дугаар зүйл...
Хүүхэд бүр өөрийн оролцоотой эрхээ хамгаалж, үе тэнгийнхэндээ эерэгээр нөлөөлж чадна. Гүүд Нэйборс ОУТББ нь хүүхэд, өсвөр үеийнхний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тэдний  оролцоонд тулгуурлан сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамтыг бууруулах зорилгоор 2017 оноос өнөөг хүртэл 45 ерөнхий боловсролын сургууль, 7 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг түшиглэсэн “Хүүхдийн эрхийн клуб”-уудыг байгуулж арга зүй, орчин, нөхцлөөр ханган, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Хүүхдийн эрхийн клубийн гишүүд өөрсдийн амьдарч буй орон нутаг, сургуулийн орчинд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон, тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санаачилга, төлөвлөгөө боловсруулж, төрөл бүрийн нөлөөллийн ажлуудыг хамтдаа хэрэгжүүлээд зогсохгүй үе тэнгийнхэн, эцэг эхчүүд, сургуулийн удирдлага, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад хандан өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулж байна