Нээлттэй тендерийн сонгон шалгаруулалт
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Сургуулийн барилгын ариун цэврийн байгууламжийн засварын (Дархан-Уул аймаг, Дархан сумын ЕБ-ын 15-р сургууль) нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтанд эрх бүхий ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
1. Тендерийн сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөл
Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБ-ын 15-р сургуулийн 3 давхар барилгын ариун цэврийн байгууламжийг зураг төслийн дагуу шинэчлэн засварлах.
2.Тендерийн сонгон шалгаруулалтанд оролцогч ААН-д тавигдах ерөнхий шаардлага:
- Барилга болон АЦБ-ын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй ААН байх.
- Сургуулийн барилга болон сургуулийн АЦБ-ын тохижилтын ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
- Барилгын ажлын зардлын 50%-г өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх.
- Хүний нөөцийн хувьд үндсэн мэргэжлийн инженер, техникийн ажилтантай байх.
- 2021 оны болон 2022 оны 1-р улиралын санхүү татварын тайлан
- Банкны мэдээлэл/Сүүлийн 6 сарын банкны үлдэгдэлийн мэдээлэл
- Сүүлчийн 2 жилийн хугацаанд (2021 оны 1-р сараас 2022 оны 6-р сар хүртэл)захиалагч болох Гүүд Нэйборс ОУБ-ын тендерт шалгарч хамтран ажиллаагүй байх.
- Тендерийн зарын дагуу баримт бичгийг бүрдүүлсэн байх.
3. Бүрдүүлэх баримт бичиг
* Бүрдүүлэх баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа сонгон шалгаруулалтын өдөр болох 2022 оны 06-р сарын 24-ны өдрийн 08 цаг 30 минутаас 09 цаг 00 минутын хооронд шалгаруулалтын танхимд битүүмжлэн авч ирэх ба 09 цаг 10 минутад материал ирүүлсэн ААН-н төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.
Тендер зохион байгуулах хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М Плаза оффис , 1601 тоот
Утас: (976) 7014-4133, (976) 7014-4122 Е-мэйл: ga@goodneighbors.org.mn
Жич: Тендерт битүүмжилж ирүүлсэн материалыг байгууллага архивлан хадгалах тул буцаан олгох боломжгүй.