Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Кампанит ажил

Хүүхдийн эрхийн төв

Tsolmon

2022.06.08

1108 уншигдсан

“Зуны Зуслан” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар   “Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт дарамтаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах” төслийн хүрээнд, Хүүхдийн Эрхийн клубын гишүүдийн цаашдын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, танилцуулах, гишүүдийг чадваржуулах “Зуны зуслан”  хөтөлбөрийг 2022 оны 06 сарын 04-ны өдөр Нарс зуслан дээр  амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн үер БЗД-н 14,30,92,97,147,155, Баянзүрх цогцолбор, Амгалан цогцолбор сургуулиудын,  Хүүхдийн эрхийн клубын- 120 гишүүн, дэмжих бүлгийн 40 багш нар үе тэнгийн дарамтаас сэргийлэх сургалтад хамрагдсан. Мөн хүүхдийн эрхийн клубын хүүхдүүд шинэ санаагаа бусад сургуулиудад танилцуулж, баг хамт олны уур амьсгал, оролцоо, ялгаатай байдлын тухай хөгжөөнт тоглоом тоглож 1 өдрийг хамтдаа өнгөрөөлөө. 
Зуслан хөтөлбөрт хамрагдсанаар  хүүхдүүдийн оролцох эрх хангагдаж, хүүхдийн эрхийн талаарх мэдлэг нэмэгдэж, хүүхдийн эрхийн клубын сурагчид сургууль тус бүр дээрээ хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах үйл ажиллагааны нарийвчилсан  төлөвлөгөөг хамтдаа гаргасан.

Шинэ мэдээнүүд