Мэдээ

1 / 4
2 / 4
3 / 4
4 / 4

Тусгай төсөл хөтөлбөр

Хүүхдийн эрхийн төв

Tsolmon

2022.10.07

1072 уншигдсан

Өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төслийн хүрээнд “Сэтгэл зүйн үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгууллаа


Оюу Толгой ХХК-ний санхүүжилттэйгээр Гүүд Нэйборс ОУБ-ын хэрэгжүүлж байгаа “Өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих” төсөл нь 2022-2023 оны хичээлийн жилд СХД-ийн 42, 106, 124 болон Хөгжил цогцолбор сургуулиудад  хэрэгжиж байна.
2022 оны 09-р сарын 27-30-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж буй сургуулиудын багш, эцэг эхчүүд, өсвөр насны сурагчдад зориулан “Сэтгэл зүйн үйлчилгээг таниулах өдөрлөг”-ийг  зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр тус төслийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаануудын талаар танилцуулж, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний талаар хүүхэд, насанд хүрэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. 
Өдөрлөгт оролцсон өсвөр насныхан мэргэжил сонголтын сэтгэл зүйн тест, зан төлөвийн онцлогийг илрүүлэх сэтгэл зүйн тестүүдэд хамрагдаж, өөрийн онцлог, өөрт тохирох мэргэжил сонголтын талаарх мэдээлэлтэй болсон байна.

Шинэ мэдээнүүд